Эхлэл - Спорт - Шатар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 28

“Цэцэн нүүдэл”-ийн өсвөрийн шатарчид түрүүллээ

Өсвөрийн шатарчдын УАШТ энэ сарын 23-27-нд нийслэлийн 24 дүгээр сургуулийн байранд болж өндөрлөлөө. Тэмцээнд  650 гаруй тамирчин зургаан насны ангиллаар өрсөлдлөө. Дүн гарахад 8 хүртэлх насны ангилалд хөвгүүдээс Ц.Тэнгис (Шатар), Е.Төгстөмөр, Г.Амартүвшин (хоёул “Урамтай шатар”), охидоос Б.Удвал, Б.Ариунхишиг (хоёул Багануур), О.Цагаанбаяр (Сэлэнгэ), 10 насанд хөвгүүдээс Э.Баасансүрэн (Хан-Алтай), О.Чингүүн (Гобичесс), Ц.Бямбабаяр (Багануур), охидоос Т.Мөнхзул (Монгени), А.Буянзаяа (Хэнтий), Б.Оюунсувд (Чингэлтэй-Цэцэн нүүдэл), 12 насанд хөвгүүдээс Ү.Агьбилэг (Хан-Алтай), Ц.Бат-Эрдэнэ (Урамтай шатар), Г.Алтайхүү (Хан-Алтай), охидоос Г.Учрал (Сэлэнгэ), Д.Номин (Чингэлтэй-Цэцэн нүүдэл), С.Пүрэвдулам (Өвөрхангай), 14 насанд Д.Буянзаяа (Урамтай шатар), Т.Пүрэвдорж (Өвөрхангай), Б.Батхишиг (Чемпион), охидоос С.Жаргалмаа (Сэлэнгэ), Ү.Үүрийнтуяа (Хан-Алтай), Ц.Саруул (Төгс нүүдэл), 16 насанд хөвгүүдээс Ц.Лхагвасүрэн  (Чингэлтэй-Цэцэн нүүдэл), Э.Энхнар (Сүхбаатар), Н.Даваа-Очир (Хүүхдийн ордон), охидоос Г.Сайханзаяа (Гобичесс), Б.Янжинлхам (Хангарьд), М.Цэрэндулам (Дархан-Уул), 18 насанд хөвгүүдээс У.Насанжаргал   (Чингэлтэй-Цэцэн нүүдэл), Ө.Батбаяр (Өвөрхангай), Ц.Сайханчимэг (Урамтай шатар), охидоос А.Энхтуул (Чингэлтэй-Цэцэн нүүдэл), Б.Баярмаа (Гобичесс), Э.Хулан (Хан-Алтай) нар медальт байр эзэлсэн байна.

Багийн дүнгээр Х.Эрдэнэдорж дасгалжуулагчтай  “Чингэлтэй-Цэцэн нүүдэл”  клуб түрүүлж, их мастер Д.Шаравдорж дасгалжуулагчтай “Хан-Алтай”, Б.Мөнхбат дасгалжуулагчтай “Урамтай шатар” клубүүд удааллаа.          
                                               
 Р.Манлай

Мэдээний линк: http://sport.time.mn/content/9502.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...