Эхлэл - Спорт - Шатар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 2 сарын 5

Рапид тэмцээний аваргаар ФМ Ж.Лхагваа тодров

Багш нарын баярын өдрийг тохиолдуулан МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль, “Урамтай шатар” клубтэй хамтран ОУМ Н.Төмөрхуяг агсны дурсгалд зориулан зохиосон нээлттэй, 10 минутын рапид тэмцээнд 30 гаруй шатарчин оролцлоо. Швейцарь оноолтоор долоон тавил өрсөлдөж, дүнгээ гаргахад ФМ Ж.Лхагваа түрүүлж, дэд мастер Г.Сайханзаяа, ФМ Н.Төвсанаа, ОУМ Л.Мягмарсүрэн, ФМ Ч.Хүрэлбаатар нар шагналт байруудад шалгарав.

М.Оргил
Мэдээний линк: http://sport.time.mn/content/6727.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...