Эхлэл - Спорт - Шатар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 22

“Дотоодын цэрэг-90” шатрын тэмцээн болов

“Дотоодын цэрэг-90” шатрын тэмцээнийг Дотоодын цэргийн штаб, Монголын Шатрын холбоо хамтран Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, байгууллагын байлдагч, түрүүч нарын дунд анх удаа ЦЕГ-ын Биеийн тамир, спортын “Хүч” хорооны зааланд зохион байгуулж, баасан гаригт дүнгээ гаргажээ.

Тэмцээнд зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийн анги, байгууллагын хугацаат албаны 60 байлдагч, түрүүч оролцож, хоёр өдрийн турш есөн өрөг тоглож, тэмцээнийг олон улсын шатрын дүрэм, швейцарь системээр явуулжээ. Шатрын холбооны мэргэжлийн шүүгчид шүүж, тэргүүн байрт 8,5 оноотойгоор Зэвсэгт Хүчний 013 дугаар ангийн байлдагч Н.Чинзаяа, хоёрдугаар байрт 7,5 оноотойгоор Зэвсэгт Хүчний 013 дугаар ангийн байлдагч Г.Шинэбаяр, гуравдугаар байрт долоон оноотойгоор Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч н.Тэмүүжин нар байр эзэлсэн байна. Багийн нэгдсэн дүнгээр ОУ-ын мастер Б.Мөнгөнтуул ахлагчтай Зэвсэгт хүчний баг тамирчид тэргүүлж,  хоёрдугаар байрыг дэд хурандаа Х.Түвшинжаргал ахлагчтай Дотоодын цэргийн баг эзэлжээ.

Б.Ариунтуяа



Мэдээний линк: http://sport.time.mn/content/5858.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...