Эхлэл - Спорт - Бусад
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 17

Уран хөдөлгөөнт гимнастикийн аваргууд тодорлоо

Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах ерөнхий боловсролын сургуулийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн дүүргийн Биеийн тамир спортын зааланд өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Бага, дунд, ахлах насны  гурван ангилалд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд  дүүргийн ерөнхий боловсролын 8 сургуулийн 330 гаруй тамирчин оролцож 4 төрөлд өрсөлдсөн юм.

Бага насны ангилалд 7 баг оролцсоноос тус дүүргийн 57-р сургуулийн баг тамирчид аваргын алтан алтан медалийн болзол хангав. Тэгвэл удаах байруудыг 117-р сургууль, 61-р сургуулийн багууд эзэлсэн юм. Харин дунд насны ангилалд эхний гурван байрт 5-р сургууль, 57-р сургууль, 24-р сургуулийн баг тус тус шалгарлаа. Ахлан насны гурвалсан төрөлд 5-р сургуулийн нэгдүгээр баг, 5-р сургууль нэгдүгээр баг,  57-р сургуулийн баг тамирчид эхний гурван байрт шалгарав.

Багийн дүнгээр Ш.Оюунчимэг багштай 5-р сургуулийн баг тэргүүн байрт орлоо.  Түүний араас  Д.Оюунтуяа багштай 57-р сургууль, 3-р байрт Ш.Энхээ багштай 24-р сургуулиуд шалгарч, 135 багц медаль эзэддээ очлоо. Дашрамд сонирхуулахад, ахлах насны ангилалд эхний гурван байрт орсон тамирчид өмнө нь эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байсан юм.



Т.Жанерке


Мэдээний линк: http://sport.time.mn/content/27696.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...