Эхлэл - Спорт - Хөлбөмбөг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 1 сарын 11

Хамгийн өндөр цалинтай топ-10 хөлбөмбөгчин

Испанийн спортын “Марса” сонин өнгөрсөн онд хамгийн өндөр цалин авсан топ-10 хөлбөмбөгчнийг нэрлэжээ. Тус сонинд бичсэнээр Европын санхүүгийн бэрхшээл ирэх оны эхээр сайжрах төлөвтэй байгаа ба үүний хэрээр хөлбөмбөгчдийн цалин одоогийнхооc 4.5-8 хувиар нэмэгдэх магадлалтай байгаа аж.

Европын клубийн эзэд тоглогчдод аль болох бага цалин амлахыг чухалчилж буй. Гэвч Араб, ОХУ болон бусад улсын баячууд Европын хөлбөмбөгийн клубт хөрөнгө оруулж, худалдаж авах, томоохон хувьцаа эзэмших явдал нэмэгдэж байгаа учраас тоглогчдын үнэлгээ өндөрсөж, тэдний цалин нэмэгдэх хандлагатай байна. Үүний тод жишээ нь Английн “Манчестер сити” клуб юм.

Топ-10



10. Португалийн шигшээ, Испанийн “Реал Мадрид” клубийн довтлогч Кристиано Роналдо – 12.9 сая ам.доллар


09. Аргетиний шигшээ, Испанийн “Барселона” клубийн довтлогч Лионел Месси – 13.6 сая ам.доллар


08. Хятадын “Гуанжөү Эвергранд” клубийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Дарио Конка – 13.7 сая ам.доллар


07. Испанийн шигшээ, Английн “Челси” клубийн довтлогч Фернандо Торрес – 14 сая ам.доллар


06. Зааны ясан эрэг улсын шигшээ, Хятадын “Шанхай Шенхуа” клубийн довтлогч Дидье Дрогба – 15.6 сая ам.доллар


05. Аргентиний шигшээ, Английн “Манчестер сити” клубийн довтлогч Сержио Агуэро 16.2 сая ам.доллар


04. Зааны ясан эрэг улсын шигшээ, Английн “Манчестер сити” клубийн хагас хамгаалгч Яя Туре – 16.8 сая ам.доллар


03. Английн шигшээ, “Манчестер Юнайтед” клубийн довтлогч Уэйн Рүүни – 17.9 сая ам.доллар


02. Шведийн шигшээ, Францын “Пари Сен-Жермен” клубийн довтлогч Златан Ибрахимович – 18.8 сая ам.доллар


01. Камеруны шигшээ, ОХУ-ын “Анжи Махачкала” клубийн довтлогч Самуэль Это’О – 25.9 сая ам.доллар

Д.Түвшинтөр

Мэдээний линк: http://sport.time.mn/content/23699.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...