Эхлэл - Спорт - Сагсан бөмбөг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 29

NBA: Өнөөдрийн тойм

Дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лигт өнөөдөр 11 тоглолт боллоо. Онцлох тоглолтуудын мэдээллийг хүргэж байна.

Лигийн хомоолыг хамж буй “Вашингтон Визардс” өнөөдөр улирлын анхны хожлоо авлаа. Ширүүн өрсөлдөөөний эцэст Шидтэнүүд зочин баг болох “Портланд Трэйл Блэйзерс” багийг 84:82 харьцаатай хожлоо. Тревор Ариза 14 оноо, 5 самбар авч тоглолтын шилдгээр шалгарчээ.

“Детройт Пистонс” өнөөдөр “Феникс Санс” багийг 117:77 харьцаатай бут ниргэж хоёр дараалан хожлоо. Сэлгээний тоглогч Чарли Виллануэва 19 оноо, 6 самбар авчээ. Харин Нарнуудыг аргентин легионер Луйс Скола 11 оноо, 6 самбараар хошуучилсан байна.

“Чарлотт Бобкатс” болон “Атланта Хоукс” багуудын хооронд ширүүн өрсөлдөөнтэй сонирхолтой тоглолт болсон. Тоглолтод талбайн эзэд 94:91 харьцаатай хожсон байна. Харцагуудыг Жош Смит 17 оноо, 13 самбар, 6 дамжуулалтаар хошуучилсан. Смит гурван удаа бөмбөг тасалж, таван удаа өрсөлдөгч багийн довтолгоог няцаажээ.

“Брүүклин Нетс” “Бостон Селтикс” багийн хооронд тун ширүүн тулаан боллоо. Тоглолтын үеэр Ражон Рондо, Крис Хамфрийс, Жералд Уоллэс нар талбайгаас хөөгджээ. Андрэй Блач 17 оноо, 13 самбар авсны ачаар зочин баг болох “Нетс” өрсөлдөгчөө 95:83 харьцаатай хожсон. Бостоны Кевин Гарнетт 16 оноо, 10 самбар авсан байна.

“Нью-Йорк Никс” өнөөдөр “Милуоки Бакс” багийн талбайд зочлон 102:88 харьцаатай хожлоо. Кармело Энтони 29 оноо, 8 самбар авч багийн лидер тоглогчийн үүргээ хангалттай биелүүлсэн байна.

“Лос-Анжелес Клипперс” өнөөдөр талбай дээрээ “Миннесота Тимбервулвз” багийг 101:95 харьцаатай хожсон. Талбайн эзэн багт таатай мэдээ байсан нь бэртлийн улмаас олон сар талбайд гараагүй Чонси Биллапс эргэн ирсэн явдал байлаа. Чонси өнөөдөр 19 минут гару талбай дээр тоглож 7 оноо авчээ. Крис Пол 23 оноо, 11 дамжуулалтаар талбайн эздийг хошуучилсан байна. Харин эсрэг багийг Кевин Лав 19 оноо, 12 самбараар хошуучилжээ.

Г.Ганбаяр

Мэдээний линк: http://sport.time.mn/content/21927.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...